/ Мэдээ мэдээлэл / Соёл урлаг / “Түүх, өв соёлоо мэдье” арга хэмжээ зохион байгуулав.

“Түүх, өв соёлоо мэдье” арга хэмжээ зохион байгуулав.

Цагдаагийн газрын 2019 оны Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө болон “Эерэг хандлагыг төлөвшүүлье” аяны хүрээнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, түүх, өв соёлоо танин мэдэх зорилгоор #Түүх,өв соёлоо мэдье# арга хэмжээг 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн дунд зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд аймгийн “Түүх угсаатны зүй, байгалийн музей”-г үзэж сонирхон хөтөлбөрийн дагуу Өглөөний алхалтыг зохион байгуулж, АХА, Дартс, Алаг мэлхий өрөх, Шагай шүүрэх зэрэг 4 төрлийн тэмцээн уралдаан явуулж алба хаагчдыг өглөөний цайгаар дайллаа.
Тэмцээнд алба хаагчид хурд хүч, авхаалж самбаа, мэдлэг оюунаа дайчлан өрсөлдөж Ц.а/х Т.Ерэнбаяр, Ц.а/х П.Дэлгэржав, Ц.а/д Б.Ариунжаргал, Ц.а/д Б.Алтангадас, Ц.а/а А.Эрдэнэбаяр, Ц.а/ч Э.Мөнхгэрэл нар тэргүүлж, нийлбэр дүнгээр Төвийн бүсийн алба хаагчид шалгарлаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна