/ / Иргэн та ял шийтгэлийн лавлагаа авахдаа доохи мэдээллийн анхаарна уу.

Иргэн та ял шийтгэлийн лавлагаа авахдаа доохи мэдээллийн анхаарна уу.

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээлэл судалгааны чиглэлээр:

            Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас иргэн танд дараах тохиолдолд ‘’иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх” лавлагааг гаргаж өгнө.

  • Хүүхэд үрчлэн авах
  • Овог нэр өөрчлөх
  • Төрийн байгууллагад ажилд орох

Дээрх тохиолдлуудад тодорхойлолт авахдаа дараах материалыг бүрдүүлнэ.

Хүүхэд үрчлэн авах тохиолдол болон Овог нэр өөрчлөхөөр хандсан тохиолдолд : Улсын бүртгэлийн хэлтэсээр дамжуулан тоотоор хандах.

Төрийн байгууллагад ажилд орох тохиолдолд: тухайн байгууллагаас тоотоор хандан тодорхойлолт гаргуулах боломжтой.

            Гадаадруу виз мэдүүлж байгаа тохиолдолд Улаанбаатар хотоос Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны статистик, мэдээллийн хэлтсээс лавлагаа тодорхойлолтыг авах бөгөөд 70191060, 70191089 гэсэн утаснуудаас лавлан асуух боломжтой.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна