/ / СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын даргын 2019 оны А/46 дугаар тушаалаар 2019 оны нэгдсэн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрх зүйн болон бие бялдрын бэлтгэлийг шалгах шалгуур үзүүлэлтийг хангуулах зорилгоор “НЭГДСЭН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН”-ийг 2019 оны 07 сарын 02-ны өдрөөс 07 сарын 03-ны өдөр хүртэл 2 хоногийн хугацаанд зохион байгуулж, тус сургалтыг аймгийн шүүх, прокурор, хууль эрх зүйн хэлтэс, зэвсэгт хүчний 339 дүгээр анги, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын дарга, удирдлагууд 5 удаагийн 8 цагийн сургалтыг зохион байгуулан цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцож ажиллалаа. Арга хэмжээний хүрээнд эрх зүйн болон бие бялдрын шалгалтыг нийт алба хаагчаас авч биелэлт үр дүнг тооцон ажилласан. Энэ сургалтын онцлог нь хэсгийн төлөөлөгч, хэсгийн цагдаа нарыг хамруулан зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Сургалт, зөвлөгөөнийг улирал бүр зохион байгуулж хэвшүүлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна