/ / “САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“САХИЛГЫН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Цагдаагийн газраас 2019 оны 1 дүгээр улирлын “Сахилгын зөвлөгөөн”-ийг энэ оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог сайжруулах зорилгоор “Ахмадаасаа суралцъя” ярилцлага, “Сахилга, ёс зүйн зөрчлийг бууруулахад анхаарах асуудлууд” сэдэвт зохион бичлэгийн уралдаан, “Сахилга, хариуцлага ба мэргэжлийн ур чадварын хамаарал” сэдэвт сургалтын зохион байгуулж, цаашид сахилга, ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр 5 заалт бүхий санал асуулгыг алба хаагчдаас авч дүнг нэгтгэн, 2019 оны 2 дугаар улиралд хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.
Энэ оны 1 дүгээр улиралд “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрэм”-ийг чанд мөрдөн бусдыгаа хошуучлан ажилласан 9 алба хаагчийг “Талархал”, үнэ бүхий зүйлээр шагнаж, урамшууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна