“МОТОЦИКЛЬ-УРАН ЖОЛООДЛОГО” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус газрын Баянцагаан сум дахь цагдаагийн хэсгээс “Дураараа биш ээ дүрмээрээ” аян, “Эрчимжүүлэлт” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд сумын иргэдийн дунд “Мотоцикль-уран жолоодлого” тэмцээн зохион байгуулж, ур чадвар авхаалж самбаагаа дайчлан өрсөлдөж, эхний 3 байранд шалгарсан иргэдийг шагнаж урамшуулан, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар мэдээлэл хийж ажиллалаа.