/ / “ХИЧЭЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“ХИЧЭЭХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийн дуу хоолойг иргэдэд хүргэх, зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүрийн 11 дүгээр сарын 29-ний өдрийг “Хичээх өдөр” болгон зарласан.
“Хичээх өдөр” арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн тасгаас Авто тээврийн төв, Авто сургуулиудын холбоо, Ерөнхий боловсролын “Соого сейко” сургууль, хот хоорондын зорчигч тээврийн “Тээвэрчин” ХХК, “Тасан” хоршоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийт 40 гаруй автомашины цуваа явуулж, цуваанд явсан автомашины урд хэсэгт зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлсэн уриалга бүхий хэвлэмэл хуудсыг байрлуулж иргэд олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна