/ Мэдээллийн ил тод байдал / Шилэн данс / Тендер, худалдан авалт / “ИРГЭН ТАНТАЙ ХАМТ” ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭГ БҮСЧИЛСЭН БАЙДЛААР СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАВ.

“ИРГЭН ТАНТАЙ ХАМТ” ӨДӨРЛӨГИЙН АРГА ХЭМЖЭЭГ БҮСЧИЛСЭН БАЙДЛААР СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийт, цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулах, шинээр батлагдсан хууль, дүрмийг иргэдэд таниулах зорилгоор “Иргэн тантай хамт” өдөрлөгийн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд Богд, Бууцагаан, Жаргалант самдад Баянлиг, Баянговь Жинст, Хүрээмарал, Баацагаан, Галуут, Гурванбулаг, Заг сумдын 800 орчим иргэдийг хамруулан бүсчилсэн байдлаар зохион байгуулж, аймгийн хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл, “Галт зэвсгийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоо”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм”, малын хулгайн гэмт хэрэг, цахим гэмт хэргийн талаар сургалт зохион байгуулж, иргэдийн санал хүсэлт, гомдлыг сонсож, шийдвэрлэн, цаашид хэрэгжүүлэн ажиллахаар болсон.
Арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, хамтран ажиллаж байгаа 11 иргэн, 11 аж ахуй нэгж, байгууллагыг сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран “Талархал”, мөнгөн шагналаар шагнасан.
Ерөнхий боловсролын сургуулийн 6-11 дүгээр ангийн 450 орчим сурагчдад “Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн ажиллах журам”, “Цахим хэрэглээ”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж сурагчдын дунд танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулсан.
Өдөрлөгийн арга хэмжээнд оролцсон иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Уран жолоодлого”, “Гар бөмбөг”, “Хөгжөөнт тэмцээн”-ийг зохион байгуулж, шагнаж урамшуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна