/ Мэдээллийн ил тод байдал / Шилэн данс / Тендер, худалдан авалт / “ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

“ЭРГҮҮЛ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ” ХЭСЭГЧИЛСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Баянхонгор аймагт 2018 оны эхний 9 сарын байдлаар үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалтай уялдуулан өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр “Эргүүл, хяналт шалгалт” хэсэгчилсэн арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 08-наас 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж, алба хаагчдыг нэгдсэн эргүүл, шалгалтад гаргаж, үр дүнг тооцон ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны удирдлагын тасгийн 11 алба хаагч, 5 чиглэлд үүрэг гүйцэтгэн ажилласан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна