/ Мэдээ мэдээлэл / Цаг үе үйл явдал / “Байдрагийн гүүр”-ний замын хөдөлгөөний хяналтын постын барилга хүлээн авлаа.

“Байдрагийн гүүр”-ний замын хөдөлгөөний хяналтын постын барилга хүлээн авлаа.

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Байдрагийн гүүр”-ний замын хөдөлгөөний хяналтын постын барилга хүлээн авах арга хэмжээ 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд аймгийн засаг даргын зөвлөх Д.Мөнхбат, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны Барилгын хяналтын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Р.Төмөрбаатар, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Анхбаяр, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын авто зам, тээвэр, өргөх механизмын улсын ахлах байцаагч Д.Магвансүрэн, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Н.Мөнхбаатар, Бууцагаан сумын засаг дарга Ж.Алтанцэцэг, гүйцэтгэгч Сагсай өргөө ХХК-ны захирал Ш.Сабит нар хүрэлцэн ирж, замын хөдөлгөөний хяналтын постын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна