/ / "Хичээх өдөр" арга хэмжээг зохион байгуулав.

"Хичээх өдөр" арга хэмжээг зохион байгуулав.

“Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийн дуу хоолойг иргэд хүргэх өдөр”-ийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр “Хичээх өдөр” уриан дор зохион явууллаа.
Арга хэмжээнд “Нэгдсэн эмнэлэг”, “Онцгой байдлын газар”, “Авто тээврийн төв”, “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”, “Тээвэрчин ХХК”, “Тасан ХК”, “Авто сургуулиудын нэгдсэн холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын нийт 50 гаруй автомашины цуваа явуулж, цуваанд явсан автомашины урд хэсэгт зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлсэн, уриалсан “Хулдаасан хэвлэмэл” байрлуулж, мөн “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-тай хамтран олон хүн ихээр цуглардаг авто замуудад зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлсэн, иргэдийг уриалсан агуулга бүхий зурагт самбаруудыг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаар бариулж олон нийтэд сурталчилах ажлыг зохион байгууллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна