/ / Зарлал

Зарлал

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Цагдаагийн байгууллагын захиалгаар Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харъяа академи, их, дээд сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд суралцах алба хаагч, иргэдийн сонгон шалгаруулалтын бүртгэл Цагдаагийн газарт явагдаж байна.
Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн иргэдэд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага:
•    Орос хэлний мэдлэгтэй байх.
•    Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны сонсогч, оюутан болон ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй төгссөн, боловсролын ерөнхий мэдлэгийн шалгалтаар голч оноо 60 хувиас доошгүй төгссөн төгсөгч байх.
•    Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдарын зөв хөгжилтэй байх.
•    Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх.
•    Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргасан байх.
•    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх.
•    Ял шийтгэгдэж байгаагүй
•    Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх зэрэг болзол шаардлагыг хангасан 17-25 хүртэл насны монгол Улсын иргэн байна.
Бүрдүүлэх материалын жагсаалт, суралцах хүсэлт гаргасан иргэний өргөдлийн маягт, суралцах сургуулийн нэр, мэргэжлийн чиглэлийн талаарх мэдээллийг үзнэ үү.   
  

     Утас: 70194109

                                             БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ
                                                  ЦАГДААГИЙН ГАЗАР

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна