/ / ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Тус газраас “Хуулийн хэрэгжилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аймгийн хэмжээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд иргэд, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, Баянхонгор сумын ЗДТГ-аас хамтран “Амар амгалан амьдралыг бий болгоход иргэд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор сумын иргэд болон төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт нийтдээ 360 гаруй иргэд оролцсон ба бүх сумдын ИТХ-ын дарга, хэсгийн мөрдөгч нар, холбогдох мэргэжилтнүүд оролцсоноороо иргэн нэг бүрээс гарсан үнэтэй санал, санаачлагыг сонсож, хэлэлцүүлгийн шийдвэрт тусгалаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна