/ / ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

       Шинэчлэн батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулиудыг практикт нэг мөр ойлгож, тулгамдаж буй бэрхшээлийн талаар харилцан санал солилцох зорилгоор тус газраас Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй хуулийн байгууллагуудын дунд “Хуулиа мөрдье” сэдэвт зөвлөгөөнийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зохион явуулав. Зөвөлгөөнд тус газрын хэрэг хянан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Өмгөөллийн зөвлөлийн өмгөөлөгчид оролцов.
     Мөн хамтарсан зөвлөгөөнөөр “Хуулиа мөрдье-21” нэгдсэн арга хэмжээний хүрээнд архидан согтуурахтай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллах талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Уранчимэг мэдээлэл хийлээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна