/ / САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ

САЙН ҮЙЛСИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАВ

      Тус газрын алба хаагчдын дунд “Сайн үйлсийн аян” зохион байгуулж, өвөлжилт хүндэрч байгаа энэ үед шеф сум болох Жаргалант сумын малчдад 100 ширхэг малын нэмнээ, бээлий, лаа, шүдэнз, 100 боодол өвс, мөн шефийн харилцаатай байгууллага болох “Бодь” даатгалын Баянхонгор аймаг дахь салбар, Төв номын сан, 14 дүгээр цэцэрлэг, Агь-Хаарвист ХХК, Баянхонгор эко дулаан ХХК, Фюм ХХК-тай хамтарч 10 тонн хивэг, 10 тонн өвсийг “Төлчид, малчдын зөвлөгөөн”-ийг тохиолдуулан нийт 376 малчдад хүлээлгэн өгөв. Мөн хамтарч ажиллах “Санамж бичиг”-ийн хүрээнд Баянхонгор аймгийн Улаан загалмайн хорооноос Жаргалант сумын зорилтод бүлгийн 30 иргэнд дулаан хувцас, эд зүйлс өгч, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хийлээ
       Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна