/ / Шинэ жилийн арга хэмжээ

Шинэ жилийн арга хэмжээ

Тус газраас 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өгсөн үүрэг, ажлын чиглэлийн дагуу архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, хамт олон, тэдний гэр бүлийн гишүүдийн хүрээнд ажил дүгнэх, алба хаагчдаа шагнаж урамшуулах, соён гэгээрүүлэх хэлбэрээр шинэ жилийн арга хэмжээг зохион байгууллаа.  Урлаг, соёлын арга хэмжээнд “Салхи”, “S-4” хамтлаг, “Эмошин” хамтлагийн дуучин н.Сүндэр, “Элкондор” хамтлагийн дуучин н.Хэрлэн нар урилгаар оролцож, Цагдаагийн газрын цахилгаан хөгжмийн “Соёмбо” хамтлаг болон “БМБ-Mожл” хөгжмийн сургалтын төвийн багш Монгол улсын соёлын тэргүүний ажилтан н.Батсүх шавь нарын хамт  хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Цагдаагийн газрын Хөдөлмөрийн дотоод журамд  зааснаар ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго зорилт, үр дүíãийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж, 2017 оны ажил, õºäºëìºðººðºº бусдыгаа хошуучлан ажилласан нэр бүхий 7 алба хаагчийг байгууллагын “Ажил, мэргэжлийн аварга” алба хаагчаар, нэг òàñãèéã “Тэргүүний õàìò îëîí”-îîр, нэг алба хаагчийг “Шилдэг удирдах ажилтан”, нэг алба хаагчийг “Шилдэг хэсгийн төлөөлөгч”, нэг алба хаагчийг “Шилдэг хэсгийн цагдаа”-аар шалгаруулæ, 10 алба хаагчийг газрын даргын “Баярын бичиг”-ээр шагнаж урамшуулсан. Цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа 1 алба хаагчийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Жуух бичиг”-ээр, 1 алба хаагчийг Эрүүл мэндийн яамны “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, 1 алба хаагчийг яамны “Жуух бичиг”-ээр, 1 алба хаагчийг Сангийн яамны “Санхүү-банкны тэргүүний ажилтан”-аар, 15 алба хаагчийг аймгийн болон бусад шагналаар шагнагдсаныг хүндэтгэлтэйгээр хамт олны өмнө гардуулан өгсөн. Тус газар нь сүүлийн 5 жилийн байдлаар аливаа тэмдэглэлт баяр, ёслолын арга хэмжээг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүйгээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор соён гэгээрүүлэх, спорт, соёл урлагийн арга хэмжээ хэлбэрээр зохион байгуулж хэвшсэн нь алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд болон иргэдийн талархалыг хүлээж байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна