/ / “Challenge”-ийн самбар аялах хугацаанд доорх зүйлсийг хийж гүйцэтгэлээ

“Challenge”-ийн самбар аялах хугацаанд доорх зүйлсийг хийж гүйцэтгэлээ

“АРХИГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” Challenge-ийн самбар аялах 7 хоногийн хугацаанд “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар”-аас “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-т хамрагддаг 88 өрхийн гишүүдэд сургалт явуулж, архины хор хөнөөлийг сурталчилсан уриалга бүхий самбарт гарын үсэг зурах ажлыг зохион байгуулсан. Мөн өрхийн гишүүдэд Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын тэмүүлэл” клубын сүүдэр шийгийн аргаар архины хор хөнөөл, хүчирхийллийг сурталчилсан жүжигчилсэн тоглолт үзүүлж, Эмнэлэг Хөдөлмөр Магадлах комиссийн нээлттэй хаалганы өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд архины хор хөнөөлийг сурталчилсан гарын авлага тарааж, иргэд болон бусад байгууллагыг “Challenge”-д нэгдэхийг уриаллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна