/ / Тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдүүдийг олж тогтоолоо

Тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдүүдийг олж тогтоолоо

Тус газраас “ИЛРҮҮЛЭЛТ-ОРГОДОЛ-2017” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянхонгор сумын Номгон 1 дүгээр баг, 2017 оны 10 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс “Land Cruiser 80” маркын тээврийн хэрэгслүүд алдагдсан хэргийг илрүүлэн хуулийн хүрээнд холбогдох шалгалтыг явуулж байна. 
Энэ хэргийг 13-14 насны сургуулийн сурагчид бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон тул эцэг эхчүүдэд бага насны хүүхдээ хараа хяналтандаа байлгаж, тээврийн хэрэгсэл жолоодох боломж олгохгүй байхыг АНХААРУУЛЖ байна.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна