/ / Баянхонгор сумын “Дуурсах” 3 дугаар багийн гэр хорооллыг камержуулах ажлын эхлэлийг тавьлаа

Баянхонгор сумын “Дуурсах” 3 дугаар багийн гэр хорооллыг камержуулах ажлын эхлэлийг тавьлаа

Тус газраас 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр аймгийн ИТХ-ийн 2016 оны 83 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Баянхонгор сумын “Дуурсах” 3 дугаар багийн айл өрхөөр явж иргэдээс хандив цуглуулах ажил зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд хэсгийн байцаагч, багийн цагдаа, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид болон тус багийн идэвхтэн иргэд хамтран 15 чиглэлд ажиллаж, тус багийн 49 гудамж, 1400 өрх, 19 байрны оршин суугч иргэдэд камерын хяналтын ач холбогдлыг тайлбарлан, гарын авлага тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилсан бөгөөд иргэд үйл ажиллагааг дэмжиж аюулгүй байдлаа хамгаалж, хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулахыг багийнхаа нийт иргэдэд уриаллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна