/ / Зарлал

Зарлал

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн Ерөнхий Газрын дэргэдэх салбар зөвлөлөөс Цагдаагийн байгууллагын төрийн тусгай  албан тушаалын сул орон тоог иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж  нөхөх  мэргэшлийн шалгалт 2017 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан тус газраас зарласан хэв журмын цагдаагийн орон тоонд дээд боловсролтой, 170 см-ээс дээш өндөртэй, 30 хүртэл насны, эрэгтэй, цагдаа-жолоочийн орон тоонд 3-аас доошгүй жил тээврийн хэрэгсэл жолоодсон В, С ангилалтай, эрэгтэй, харуулын цагдаагийн орон тоонд  бүрэн дундаас дээш боловсролтой, цэргийн алба хаасан, 30 хүртэл насны, эрэгтэй, нягтлан бодогчийн орон тоонд нягтлан бодох бүртгэл мэргэжилтэй, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, мэргэжлийн сургалтад хамрагдаж, мэргэжил ур чадвараа дээшлүүлсэн, мэргэшсэн нягтлан бодогч, 35 хүртэл насны иргэдийг бүртгэнэ.

Дээрх шаардлагыг хангасан иргэд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Цагдаагийн газрын 201 тоот өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Албан тушаалд тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын жагсаалт, бусад мэдээллийг Bayankhongor.police.gov.mn сайтаас авч болно.

Холбоо барих утас: 70442411 /ажлын цагаар холбогдох/

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна