/ / ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

“Ахмадын баяр”-ын өдрийг тохиолдуулан тус газарт ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан үе үеийн ахмад настнуудын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээг Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд нээж, ахмадууддаа баярын мэнд хүргэн, энэ онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил, цаашид хийгдэх үйл ажиллагааг товч танилцуулан, ахмад буурлуудаа хийж бүтээсэн зүйл, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөж, санал хүсэлтийг нь сонслоо.... Арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, витаминжуулан, АХА, “Ардын дууг хэн сайн дуулах вэ?” тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон ахмадуудыг шагнаж урамшуулан, нэг өдрийг дуу хуур, бүжиг наадмаар дүүрэн өнгөрүүлэв, Үйл ажиллагааны төгсгөлд хүндэтгэлийн зоог барьж, гарын бэлэг гардуулан, арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна