/ / ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

“Хяналт үнэлгээ хийх тухай” аймгийн Засаг даргын А/535 дугаар захирамжийн хүрээнд Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, нийтийн хоолны газар, амралт, рашаан сувилал, жуулчны баазуудыг аттестатчилалд хамруулах шалгалт хийгдэж эхэллээ. Захирамжаар томилогдсон ажлын хэсэг хуваарийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудыг шалгав. Шалгалтын хүрээнд тус газраас Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж ажиллалаа.

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна