/ / МЭДЭЭЛЭЛ

МЭДЭЭЛЭЛ

Баянхонгор аймгийн төвөөс Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км хатуу хучилттай авто замын ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа БНХАУ-ын “Шанхай констракшн групп” ХХК-ний инженер техникийн 86 мэргэжилтэнүүдэд тус газраас Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэг, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулсан. Мөн тухайн иргэдийн байрлаж байгаа объектыг эргүүлийн чиглэлд оруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж байна. Шалгалтаар хууль бус үйлдэл, үйл ажиллагаа илрээгүй ба цахим сайтууд болон Сошиал орчинд “Баянхонгор аймгийн охид эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлж байна, гудамж хороололд Хятад иргэд хараа хяналтгүй ихээр явж байна” гэх мэдээлэл цацагдаж байгаа нь үндэслэлгүй, худал мэдээлэл байна.
Тус газарт энэ төрлийн Хятад иргэдтэй холбоотой гомдол мэдээлэл бүртгэгдээгүй ба худал мэдээлэл тараасан, бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн бол буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдье!
Хэрэв энэ төрлийн бодит гомдол, мэдээлэл байвал Цагдаагийн газраас хуулийн дагуу хүлээн авч шалгаж, шийдвэрлэх болно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Статистик мэдээ
Эрэн сурвалжилж байна